Валютын ханш өсөж, шатахууны хомсдол үүсч магадгүй, энэ нь намрын тариа хураалтын цагтай давхацна гэсэн иргэдийн болгоомжлол бий болжээ.

Гэтэл ОХУ шатахууныхаа үнийг буулгасан. Тэгэхээр Монгол Улсад шатахууны үнэ буурах боломжтой болж таарч байгаа юм. Шатахуун худалдан авахад зарцуулдаг долларын ханш тэнгэрт хадаж байгаа нь харьяа яамны өгч байсан шатахууны үнийг бууруулах асуудлыг удаашруулж байна, үнэ буулгах боломж хараахан бүрдэхгүй байна гэдгийг Уул уурхайн яамны хэлтсийн дарга Д.Раднаасүрэн хэллээ. 

Зуны дэлгэр цагт иргэдийн орон нутгийн аялал эхэлсэнтэй холбоотойгоор шатахууны хэрэглээ асар их өсчээ. Мэн зам, барилга бүтээн байгуулалт болоод газар тариалангийн салбарт ч шатахууны хэрэглээ өндөр байна. Хэрэглээ нэмэгдсэн энэ үед нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бүх шатахууны нөөц 36-45 хоног байгаа талаар Газрын тосны газраас мэдээллээ. Мөн 10 дугаар сар хүртэл үнэ тогтвортой байх агаад валютын ханш буурвал дагаад шатахууны үнэ буурах боломжтойг ч хэлж байна.