Б.Дэлгэрсайхан: Дарханы замд олон тойрог хийсэн “Эм Пи Си” ХХК-тай шүүхдэж байгаа, төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаараа хийдэг даам гарсан компани
1 цагийн өмнө

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана. Бага хурлаар тус намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Тус намын гишүүд хуралдаа оролцохоор Тусгаар тогтнолын ордныг зорин ирсээр байна.
Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас удахгүй баригдах Лүнгийн замын талаар тодрууллаа. Тэрээр, "Дархан,Сэлэнгийн замаас Лүнгийн зам гурав дахин их ачаалалттай байдаг. Эхний ээлжид 101,7 км автозамыг зургаан эгнээгээр явуулна. Цаашаа Хархорин хүртэл дөрвөн эгнээ болгох зурагтай. Санхүүжилтээ төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар хийх төлөвлөгөөтэй байна.
Шинэ трансаар явна. Дарханы зам шиг зам хуулдаг алдаагаа давтахгүй. Олон тойргийн асуудлаас болж зургийн хийсэн “Эм Пи Си” ХХК-тай шүүхдэж байгаа. Сайдын ажлаа хүлээж аваад л би зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Өнөөдөр ч надтай шүүхдэлцэж байгаа. Үнэхээр даам гарсан компани байна лээ.
Монгол улсад төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаараа хийдэг компани байсан, намайг ажлаа хүлээж авахад. Өмнөх Бор-Өндрийн зам дээр гүүр нь гурван удаа нурж унасан. Бүлэглэл байдаг юм байна, дийлэхгүй юм. Зам барьдаг компани нь дампуурдаг. Зураг нь хийсэн баяждаг 13 давхар байшинтай мундаг том компани байна лээ. Дарханы тойргийн асуудлаас болж олон хүний амь эрсдэж байна. Дахиад шүүхдэнэ. Хэнтий хойшоо Дадал руу эхлүүлсэн замын зургийн бас л олон тойрогтой гаргасан байна лээ. Энэ ажлыг нь зогсоож байгаа" хэмээн ярилаа.






