Долоо хоног бүрийн лхагва гарагт "NTV" телевизээр үзэгчдэд хүрдэг "Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тун ховор зочин оролцжээ.

Тодруулбал, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцож, яагаад Монгол Улсад ирэхгүй байгаа талаараа болон "Дубайн гэрээ" болон Х.Баттулга гацаасан гэх төмөр зам зэрэг эргэлзээтэй олон асуудлуудад тайлбар өгчээ. 

Ч.Сайханбилэг нь 2019 онд Монгол Улсын хилээр гарснаас хойш эх орондоо ирээгүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй хэмээн хэдэнтээ хэвлэлээр гарсан байдаг. 

Ийнхүү ховор зочинтой үэзгч бид уулзаж юу өгүүлэхийг чих тавин хүлээх л үлдлээ. Аргагүй л хавар цаг болж, улс төрийн "халуухан" өдрүүд эхэлж байна даа. Түүний оролцсон тус нэвтрүүлэг Лхагва гаригт 20.30 цагт NTV телевизээр гарна.