"Та л МАН-ыг ялуулдаг" гэх тойрон хүрээлэгчид нь Д.Амарбаясгаланг "вакумжуулжээ"
2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа: "Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна." гэсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан л МАН-ыг дөрвөн сонгуульд дараалж ялуулсан, Д.Амарбаясгалан л МАН-д хэрэгтэй болохоос Д.Амарбаясгалан МАН-аар дутахгүй, Д.Амарбаясгалан л бараг МАН-ынхныг бүгдийг нь эрх мэдэл, эд баялагтай болгосон ч гэх шиг бодит байдлаас ихээхэн зөрүүтэй, бараг л хэвийн бус шахуу, хийсвэр дүгнэлтүүдийг түүний тойрон хүрээлэгчид бичиж харагдав. Ер нь аливаа улс төрч, удирдагч тойрон хүрээлэгчдээсээ л болж унадаг зүй тогтолтой. Учир нь тэд л тухайн улс төрчтэй хамгийн олон уулздаг бөгөөд хэрэв тойрон хүрээлэгчид нь явцуу ашиг сонирхолд автагдсан, буруу мэдээлэл, ойлголттой бол дарга нь бүрэн "вакумждаг" ажээ. "Вакумжина" гэдэг нь тухайн дарга тойрон хүрээлэгчдийнхээ үгийг л үнэн гэж хүлээн авч, бодит байдлаас тасарна гэсэн үг. Уг нь Д.Амарбаясгалан МАН-д хэлтэс, газрын дарга, нарийн бичгийн Даргаар ажиллаж байхдаа харьцангуй олон нийттэй сайн харьцдаг, хүмүүсийн санаа бодлыг ихэд сонсдог залуу байсан.

Гэвч сүүлийн жилүүдэд өөрийгөө ихэд үнэлэх болсон, авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, Үндсэн хууль илтэд зөрчсөн хуйвалдааныг удирдсан зэргээс нь харахад Д.Амарбаясгаланг "Та л МАН-ыг ялуулдаг" гэх тойрон хүрээлэгчид нь бүрэн "вакумжуулжээ".
"Та л МАН-ыг ялуулдаг" гэх төөрөгдлийн тухай ярихын өмнө болж өнгөрсөн дөрвөн сонгуулийг дурьдах хэрэгтэй болно. УИХ-ын 2016 оны сонгуульд АН өөрөө өөрийгөө л ялагдуулсан гэж болно. УИХ-ын сонгуулиас сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн, намын жагсаалтыг болиулж, жижиг мажоритар тойрог болсон нь МАН-д үнэмлэхүй ялалтыг авчирсан. Энэ үеэр Америк дахь сургуулиа хаяад Монголдоо ирсэн Д.Амарбаясгалан үүнд ямар ч хамаагүй нь тодорхой. УИХ-ын 2020 оны сонгуулийн ялалт бүхэлдээ У.Хүрэлсүхийн тухайн үеийн өндөр нэр хүндтэй холбоотой.
Шоглож хэлэхэд, "Би У.Хүрэлсүхийн баг, У.Хүрэлсүхийг багаар нь дэмжээрэй" гэхэд бор халзан хонь ч УИХ-д сонгогдохоор байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үр дүнг бол МАХН МАН-д нэгдсэн явдал бүрэн шийдсэн. МАН-ын гол санал хуваагч нам татан буугдсан нь У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Энэ үйл явдалд гавьяатан нэхэж буй бол Д.Амарбаясгалангаас илүү уг хэлэлцээрийг удирдалцсан Я.Содбаатар, Г.Занданшатар нар, эцсийн шийдийг гаргасан тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг дурьдах нь зөв байх. Яахав, УИХ-ын 2024 оны сонгуульд бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар МАН-ыг удирдаж, ялалт байгуулсан нь бол үнэн.
Гэхдээ аливаа ялалт, ялагдал олон шалтгаантай, хамтынх байдаг. Тэрэн дээрээ тулбал Ардын намын 2024 оны ялалтад Д.Амарбаясгалангаас илүү анхан шатны мянга мянган гишүүдийнх нь хүчин зүтгэл илүү ач холбогдолтой байсан нь гарцаагүй.
Харин Д.Амарбаясгалан яагаад МАН-ын Нарийн Бичгийн Даргын ажлаа өгөх дургүй байсан вэ? гэдэг бол тусдаа маш том сэдэв. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөггүй, АТГ-ын хараа хяналтаас харьцангуй хол энэ албан тушаалд байх үеийнх нь үйл ажиллагаа л түүнийг авилга, албан тушаалын, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татагдах шалтгаан болоод байгаа нь бодит үнэн билээ.
Б.Балжир
сонин.мн







Зочин · 1 цагийн өмнө
SERELN VANAGLTAL XUSSEN SEXSY BOOL BOLI80955877NUZGEN SEXSYGEER
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELLEED TOMSGN XELEERE LAW DOLOOMOOR URN SHINEGEBE AMSI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XANMAAR XXI BOOW XELEERE GUN TYLTAL DOLOOJ ANUSDAAD80955877
Иргэн · 1 цагийн өмнө
Баахан хулгайч нарыг явуулсанд бас хариуцлага нэмж тооц