Ямааны хоол: Умайн хүзүүний хорт хавдраар 550 хүн өвчилж, 171 эмэгтэй нас барж байна
13 цагийн өмнө

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ямааны хоол болох цэцэг өгөхийн оронд авч яваад вакцинд хамруулъя хэмээн хотын даргын орлогч А.Амартүвшин уриалсан нь өнгөрөгч өдрүүдэд олны шүүмжлэлийг дагуулсан юм. Гэхдээ түүний цаад санаа нь жилд олон мянган бүсгүйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчилж цаашлаад амь насаа алдаж байгаад харамсаж ийнхүү хэлсэн нь бурууджээ.
Жилд дунджаар 8000 гаруй эмэгтэй хорт хавдраар оношлогдож 4000 гаруй нь нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл бий. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд илэрч буй нийт хавдрын хоёрдугаарт, нас баралтаараа гуравдугаар бичигдэж байгаа гэдгийг албаны хүн онцлов.
Монгол Улсын иргэдийн дунд түгээмэл зонхилж байгаа хавдрууд нь урьдчилан сэргийлэх боломжтой. Дурдвал, элэгний хавдар, умайн хүзүүний хавдар нь 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой хавдарт тооцогддог байна.
Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа “2025 оны статистик мэдээллээр умайн хүзүүний хорт хавдраар 550 хүн өвчилж, 171 эмэгтэй нас барьсан.
Умайн хүзүүний хавдрыг үүсгэж байгаа гол шалтгааны 90 гаруй хувь нь хүний папиллома вирус /ХПВ/ нь 14 хэв шинжээр үүсэж буйг олон улсын судлаачид нотолсон. Ингэж нотолсныхоо төлөө Германы эрдэмтэн 2008 онд баталж Нобелийн шагнал хүртсэн юм. Ингэснээрээ умайн хүзүүний хавдрын эмчилгээ, урьдчилсан сэргийлэлт дээр маш том дэвшилт гарсан. Ялангуяа урьдчлан сэргийлэлт дээр вакцинжуулалт, дархлаажуулалт. Хүүхдүүдийг ирээдүйд хавдраар өвчлөхөөс сэргийлж 2024 онд дархлаажуулалтын үндэсний товлолд 11 настай охид, хөвгүүдийг хамруулсан том алхам болсон. ДЭМБ-аас анхны урьдчлан сэргийлэлтийн хүрээнд 90 хувьд хүргэх ёстой гэж зөвлөсөн. Халдвар авчихсан бол яах вэ? гэвэл эрт илрүүлэлт юм.
Эрт илрүүлгийн хүрээнд 2013 оноос хойш умайн хүзүүний хорт хавдрыг эсийн түвшинд илрүүлж ирсэн. Харин энэ жилээс бодлогод өөрчлөлт орж вирусийг илрүүлье гэсэн зорилт тавьж, дан вирус илрүүлэхээр болсон” хэмээн ярилаа.
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны бодлогод 30-40 настай эмэгтэйчүүдийг хүний папиллома вирус /ХПВ/-ийн эрт илрүүлэгт хамруулах эрх зүйн орчноор хангаж байгаа. Мөн умайн хүзүүний хорт хавдар нь шууд илэрдэггүй бөгөөд 20-30 жилийн дараа хорт хавдар болж илрэх тохиолдол байдаг учир эмэгтэйчүүд эрт илрүүлэгт хамрагдах нь хамгийн чухал байгаа юм.
Ийн хайртай охин, эхнэрээ, ээжийгээ, эгчийгээ гээд тэднийгээ хавдраас хамгаалахын тулд хамгийн ойр амьдралд тусахуйц жишээг авч хотын орлогч дарга олны анхаарлыг "ямааны хоол" хэмээгээд цэцгээр жишээ татжээ.
Хүний папиллома вирус /ХПВ/-ын эсрэг вакцин нь баглаа цэцгийн үнэтэй дүйцэхүйц үнэтэй юм байна.







Зочин · 9 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Бат · 11 цагийн өмнө
Манай орон шиг үр хөндөлтийг чөлөөтөй тависан улс байхгүй энэ л умайн хүзүүний хавдар үүсэх гол шалтгаан шүү дээ
Зочин · 13 цагийн өмнө
AXN ANUSN NUXN XELEERE JARGAGMAAR DOLOON URN SHINEGENE AMSX80955877
Зочин · 13 цагийн өмнө
ANUSDI80955877BOOB XXN BOOW DOLOOJ