Японы мэргэжлийн сүмогийн 7-р сарын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд сэкиваки Гойдо озэки цолны болзол хангаж Египет бөх Оосүнариши хоёр ёкозүнаг дараалан хаяж Японы шинэ найдвар Эндо 50%-аа арайхийн хийж Кадобон буюу озэки цолоо хамгаалж барилдсан Котошигекү маш сайн барилдаж түрүүлэх бөхийн өрсөлдөөнд орж ирсэн  боловч Япон бөх бас л түрүүлж чадсангүй. Тэд 2006 оны 1-р сарын тэмцээнээс хойш түрүүлж чадаагүй байгаа билээ.

 

   Энэ сарын тэмцээнд 13-2 унаснаар Хакухо аварга 30 дахь удаагаа түрүүлж гарамгай барилдааны шагналыг Сэкиваки Гойдо, Дайчин барилдааны шагналыг Маэгашира Такаяасу тус тус хүртэж уран барилдааны шагнал авах бөх гараагүй байна. Монгол бөхчүүд дээд зиндаанд хэрхэн барилдсанийг харуулъя.

Хакухо М.Даваажаргал 13-2

Харумафүжи Д.Бямбадорж 10-5

Какурю М.Ананд 11-4

Тамаваши Б.Мөнх-оргил 3-12

Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ 9-6

Кекүтэнхо Н.Цэвэгням 6-9

Кекүшюхо Б.Эрдэнэбаатар 6-9

Кагамио Б.Нанжид 6-9

Азүмарюү С.Тодбилэг 7-8

Токитэнкү А.Хүчитбаатар 7-8

Араваши Э.Дөлгөөн 10-5

Дараагийн башё 9-р сарийн 14-28 ний өдрүүдэд болно.

Бэлтгэсэн: Д.Содномдорж