Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд  2026.04.10-ны өдөр зам тээврийн осол гарч 6 хүн алтан амиа алдсан.

Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан автобус авто ослын хөдөлгөөнд оролцогчоор шалгагдаж байгаа юм. Эдгээр 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Жаргалтхаан сумын эмнэлгийн хяналтад байгаа аж.

Автобусанд зорчиж явсан сурагчид, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар хангаж, сумын эмнэлгээс анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Боловсролын яамнаас дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангахаар ажиллаж байгаа гэв.

Эх сурвалж: Боловсролын яам