УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр "2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалттай гишүүдээс бусад нь оролцсон гэж ойлгож болно. Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Үүнд УИХ-д суудалтай таван нам, эсвлийн эмэгтэй гишүүдийн төлөөлөлүүд миний бие А.Ундрааг эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар сонгосон" гэлээ.