Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
41 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл хийлээ.
Тэрбээр ""Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаараа ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын ажиллагаанд оролцохгүй, илүү хөрөнгө удирдах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх шийдвэр гаргалаа. Үндэсний Баялгийн сангийн тухай хуульд "Эрдэнэс Монгол" ХХК-ийг хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж зааж өгсөн байдаг. Хоёрдугаарт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл, орд эзэмшигчдийн толгой компани, мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж байгалийн баялгаас орж байгаа орлогыг арвижуулах зорилготой компани. ТӨК-ийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээр өгч байгаа үүрэг даалгавар бол "Эрдэнэс Монгол" нэгдэлд буй үр ашиггүй, давхардсан 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. Томоохон олборлолт эрхэлдэг ААН-ийн бүтээмжийг сайжруулах, орон тоог багасгах, нэн ялангуяа дарга нарын орон тоог бууруулах чиглэл өглөө. Шинэчлэлийг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болгох үр дүн гарна гэж хүлээж байна. Төрийн өмчийн 10 компанийг татан буулганснаар захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувиар буурна. Нийт 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийгдэнэ гэсэн үг. Ирэх сарын 15-ны дотор 10 ТӨК-ийг татан буулгах процесс явагдана. Компаниуд бүгд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан учир тогтоолыг хүчингүй болгож, татан буугдах ажил явагдана гэсэн үг. Ирэх сарын 15 гэхэд ямар аж ахуйн нэгжүүдийг татан буулгаж байгаа нь тодорхой болно. Мөн ирэх зургаадугаар сарын 15-наас "Эрдэнэс Монгол" нэгдэл "Чингис хаан үндэсний баялгийн сан корпорац" нэрээр үйл ажиллагаа явуулна" хэмээн ярилаа.







Зочин · 21 минутын өмнө
ANUSDAX AL SEXSY BOOW DOLOON BOOW XXM80955877