Фото: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргийн хүрээний алба хаагчид болон XIII зууны монгол цэргийн өмсгөл, хэрэгсэлтэй оролцлоо
56 минутын өмнө

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн далбааны өдөр”-ийг хуульчлан, 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.07.10/ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард түмэн, жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц оролцож байгаа”-г онцолсон юм.
Түүхэнд 1945 оны долдугаар сарын 10-ны өдөр Улсын бага хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг баталсан гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс энэ өдрийг сонгож “Төрийн далбааны өдөр” болгон хуульчилжээ.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт Төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах дурсгахыг маш тодорхой заасан билээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20
-
21
-
22
-
23
-
24
-
25
-
26
-
27
-
28
-
29
-
30
-
31






