Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд бага насны хүүхэд автомашин хөдөлгөсний улмаас хүүхэд дайруулж, амиа алдсан ноцтой хэрэг бүртгэгдсэн байна.

Тус сумын эмнэлэгт "Хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэн ирлээ" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, хашаан дотор байсан "Toyota Sai" маркийн автомашиныг зургаан настай эрэгтэй хүүхэд хөдөлгөж, улмаар 10 сартай эмэгтэй дүүгээ дайрч, амийг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.

Анхааруулга: Тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.