Карго ачаа тээврээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн Г.У-д найман жилийн хорих ял оногдуулжээ
1 цагийн өмнө

Прокурорын байгууллага энэ сарын 27-ны өдрийн байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан 206 хүнд холбогдох 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт 10 хүнд холбогдох дөрвөн хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 10 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон хүнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял, гурван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл:
Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас төрсөн эхийн нэр дээр “Д...Карго” ачаа, тээврийн газраар дамжуулан 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин болон делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар”, “мөс” гэх нэршилтэй, нийт 136.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.3 дахь заалтад (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.У-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Киргиз Улсаас шилжүүлэн авчрахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас гаргасан зардал 20.7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.







Зочин · 51 минутын өмнө
MANSYYRTLA SADARTLA XUCHINDUULEX80955877
Зочин · 54 минутын өмнө
DYYDLGR80955877VANXANDX ERCHUUDN ANUSN NUXN YDAAN DOLOON
Зочин · 56 минутын өмнө
AL SEXSYGR TOMSGN DOLOOX URN SHINEGENE AMSX80955877
Зочин · 56 минутын өмнө
DYRTAI VNZN SEKSYGR MERGJLN SEXSY BAIRLALAAR SHAALTSD80955877
Зочин · 59 минутын өмнө
SEXSEER DYRTAI XUSNEER MANSYYRI BOOW XXMOOR BOOW LAW XUSELTEI DOLOOMOOR ANUSDI80955877