Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
2026/08/06
Монгол Улсад хууль хүн бүрт ижил үйлчлэх ёстой. Жирийн иргэн хууль зөрчвөл торгуулж, шийтгүүлдэг хэрнээ төрийн өндөр албан тушаалтан хууль зөрчсөн нь тогтоогдсон ч ямар ч хариуцлага хүлээдэггүй байж болох уу?Энэ асуулт өнөөдөр УИХ-ын хоёр эмэгтэй гишүүнтэй холбоотой асуудлаар дахин тавигдаж байна.

Нэгдүгээрт, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой асуудал.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол, уг тогтоолыг баталсан чуулганы хуралдаан болон хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон.
Үндсэн хууль бол Монгол Улсын эрх зүйн дээд хүчин чадалтай хууль. Иймээс Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн шийдвэрээр тогтоогдсон төрийн өндөр албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь зөвхөн нэг хүний асуудал биш, харин хууль дээдлэх зарчмын асуудал юм.
Гэтэл өнөөдөр Х.Булгантуяа ямар нэгэн улс төрийн, албан тушаалын, ёс зүйн хариуцлага хүлээлгүйгээр УИХ-ын гишүүний ажлаа үргэлжлүүлэн хашсаар байна.
Хэрэв Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон ч ямар ч үр дагавар гарахгүй бол Үндсэн хуулийн хэрэгжилтийг хэн хангах вэ? Иргэдээс хууль сахихыг шаардаж байгаа төр өөрөө Үндсэн хуулийнхаа өмнө хариуцлага хүлээж чадахгүй бол хууль дээдлэх зарчим зөвхөн цаасан дээр үлдэх аюултай.
Нөгөө талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн сүүлийн үеийн мэдэгдлүүд ч олон нийтийн дунд хүчтэй маргаан үүсгээд байна.
Тэрээр Баян-Өлгий аймаг дахь казах иргэд, Казахстан Улсын консулын газар байгуулах асуудлаар удаа дараа мэдэгдэл хийсэн нь нийгэмд талцал бий болголоо гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.
Монгол Улс бол олон ястан эв найрамдалтай амьдардаг улс. Тиймээс улс төрчдийн үг, үйлдэл нь зөвхөн хувийн байр суурь биш, харин нийгмийн уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Үндэс угсаа, хэл, шашин зэрэг эмзэг асуудлаар хийсэн мэдэгдэл нь нийгмийн үл ойлголцол, талцлыг өдөөсөн гэх үндэслэл бий гэж үзвэл эрх бүхий байгууллагууд хуульд нийцүүлэн шалгаж, шаардлагатай бол эрх зүйн үнэлэлт өгөх ёстой. Хууль бүх хүнд адил үйлчлэх ёстой болохоос биш улс төрийн албан тушаалтан гэдэг шалтгаанаар хэн нэгэн хуулийн гадна үлдэх ёсгүй.
Өнөөдөр асуудлын гол нь Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара гэх хоёр хүний тухай биш. Харин Монгол Улсад хууль үнэхээр адил тэгш үйлчилдэг үү, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст өөр, жирийн иргэдэд өөр байдаг уу гэсэн асуулт юм.
Хэрэв Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон албан тушаалтанд ч, нийгмийн эв нэгдэлд ноцтой нөлөөлсөн гэх маргаан дагуулсан үйлдэлд ч төр хариуцлагын механизм ажиллуулж чадахгүй бол маргааш өөр хэн ч хуулийг үл тоомсорлох нөхцөл бүрдэнэ.
Хууль хэрэгждэггүй улс оронд хамгийн түрүүнд алдагддаг зүйл бол төрд итгэх иргэдийн итгэл байдаг. Харин тэр итгэлийг сэргээх ганц арга нь хууль бүх хүнд адил үйлчилдэг болохыг бодит үйлдлээр харуулах явдал юм.
Тиймээс өнөөдөр тавигдах ёстой хамгийн чухал асуулт бол нэг л зүйл.
Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон,үндэсний эв нэгдэлд харшилсан үг, үйлдэл гаргасан УИХ-ын гишүүдэд хэзээ, ямар хариуцлага тооцох вэ?
Б.Намуун
sonin.mn







Зочин · 2026/08/06
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Түмэнгийн Батбаяр · 2026/08/06
Эхлээд Булгантуяад арга хэмжээ авсны дараа Нарантуяа гишүүний асуудалд арга хэмжээ авах ёстой эсэх асуудлаар ярилцах байхдаа.. Монголын ард түмний соёлын цөөнх Хасагуудын талаар Нарантуяа гишүүний гаргаж тавьсан асуудал нь буруу гэж огт бодохгүй байна.. Гарал үүсэл, шашин ондоо гэж ад үзэлгүй халуун сайхан сэтгэлээр эх орондоо газар нутаг заан амьдруулсан Монголчуудын буруу гэж үгүй.. Арай л даварсан байна Хасагууд ... Эрт орой хэзээ нэгэн цагт арга хэмжээ авахгүй бол Хасагууд хамгын том гай тарих хогын муухай санаатнууд гэдэг нь нэгэнт ил болсон асуудал... Булган туяа хоншоороо тат хогын нөхөр...
Зочин · 2026/08/06
SAWN80955877
Зочин · 2026/08/06
ta nar hench chadahgui uchir naad 2avgai chin salavch uguud ulam davarj daramtlah todorhoi
Зочин · 2026/08/06
SERELN TACHAANGUI TSENGEJ TSAG SHAALTSI80955877
TOMS · 2026/08/06
TOMSGN DOLOOR URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2026/08/06
VANXANDAAD80955877ERCHUUDN ANUS NUXN DOLOON BOOB XXMOOR AL SEKSDX80955877