Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл энэ сарын 3-нд эхэлнэ
35 минутын өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл есдүгээр сарын 3-11-нд E-Mongolia системээр явагдана.
Энэ удаагийн бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суух хаягтай эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах боломжтой юм.
2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд буй.
Цэцэрлэгт бүртгүүлсэн багачуудыг насаар нь ангилбал:
- 2 настай 24,159
- 3 настай 29,487
- 4 настай 30,721
- 5 настай 34,619 хүүхэд байна.






