Автомшинтайгаа осолдсон гадаад иргэдийн биеийн байдал хэвийн байна гэв
46 минутын өмнө

Гэрэл зургийг Ховд.мн сайтаас ашиглав
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 07-ны өдрийн 17:00 цагийн орчимд "Ховд аймаг Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдсон байна" гэх дуудлага мэдээлэл иржээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын явцад гадаад улсын хоёр иргэн автомашинтай замын хажуу руу унаж, зам тээврийн осол гаргасан байна. Осолд тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байгаа. Эмнэлгийн байгууллага анхан шатны тусламж үзүүлсэн, осолдсон гадаад улсын хоёр иргэний биеийн байдал хэвийн байна" гэх хариултыг өглөө.






