Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, орон сууц, ипотекийн зээл, цалин хөлс, боловсролын салбарын асуудлаар санал хүсэлтийг нь сонслоо.

Тэрбээр 2026 оны төсвийн тодотгол батлагдвал арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох, нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулах, хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгох, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллана гэдгээ онцоллоо.

Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд улсын хэмжээнд 16 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулах, төрийн 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувьд тогтоохоор төлөвлөжээ.