Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ
56 минутын өмнө

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сурагчдын сурах бичгийн эрэлт нэмэгдэж, худалдаалж буй багц номын үнэ өмнөх жилээс өссөн байна.
Өнгөрсөн хичээлийн жилд сурах бичгийн багцын үнэ 94,000–129,000 төгрөг байсан бол энэ жил 140,000–189,000 төгрөг болжээ. Ингэснээр дундаж үнийн зөрүү 53,000 төгрөг болсон.
Тодруулбал МУБИС орчмын сурах бичгийн худалдаа эрхлэгчдийн мэдээллээр дунд ангийн багц ном 180,000 төгрөг орчим, ахлах ангийн багц 130,000–140,000 төгрөгийн үнэтэй . Харин энэ жилийн цахим худалдааны мэдээллээр 9–11 дүгээр ангийн сурах бичгийн багц 189,000 төгрөг, 12 дугаар ангийн багц 169,000 төгрөгийн үнэтэй байна.
Ийнхүү энэ жилийн сурах бичгийн багцын үнэ худалдаалж буй газраас болон ангиас хамааран 130,000–189,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.






