Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхөөс зайлсхийсэн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ
48 минутын өмнө

Говьсүмбэр аймаг дахь сум дундын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний 238 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Ж.Г-гээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж ЦХ-д олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Г нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг найман сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон байна.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ж.Г-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн энэ сарын 14-ний 19884 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ж.Г-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.






