Өчигдөр буюу аравдугаар сарын 07-ны өдөр  "ОВГОР" МУСК-ны нээлт боллоо. Тус киноны нээлтийн арга хэмжээнд 1000 гаруй үзэгч, уран бүтээлчид, урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж “ОВГОР” киноны баярыг хамтдаа хуваалцлаа.

Мөн БНСУ-ын алдарт уран бүтээлчид болох Super Junior хамтлагийн дуучин, жүжигчин Чой Шивон (Choi Siwon), “Айл бүрийн зурагтаар” өнөөдөр ч үзэгчдийн танил болсон нэрт жүжигчин Сон Дон Ил (Sung Dong-il) болон бусад 10 гаруй уран бүтээлч нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэлээ.