Амралтын өдрүүдэд хаагдах зам
49 минутын өмнө
Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг амралтын өдрүүдэд гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр 10 дугаар сарын 10-ны Бямба гарагт 08:00-22:00 цаг хүртэл зүүн талын урсгалыг, 10 дугаар сарын 11-ний Ням гарагт 08:00-22:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хаана.
Энгельсийн гудамж гэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны гүүрний урд хэсэг болон Механик Инженерийн Сургууль (МИС)-ийн уулзвар орчмыг нэрлэдэг байна.








