Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцууллаа.

Тодруулбал, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 12-нийг хүртэлх өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 74 тохиолдол гарчээ.

Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд бүртгэгджээ.

  • Сонгинохайрхан дүүрэг 28
  • Чингэлтэй дүүрэг 15
  • Баянзүрх дүүрэг 15
  • Хан-Уул дүүрэг 11
  • Сүхбаатар дүүрэг дөрөв
  • Налайх дүүрэг нэг

Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.

зураг