Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.12-2026.10.18) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 6 иргэнийг гаргалаа. Нийт дуудлагын 85 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

 ӨДРИЙН СОНИН