Хип хоп дуучин Баавар буюу Ш.Батбаярын ар гэрийнхэн УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж өргөдөл гаргасан байна. ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид түр саатуулагдах үедээ галд өртөж, биеийнх нь ихэнх хэсэг түлэгдэж, амь нас нь аюултай байдалд орсон учраас түүний ээж Б.Оргодол гомдолтой байгаа ажээ.

Өргөдлийг УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, УИХ-ын хуульч гишүүд хүлээн авч, анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн байна.