Сайн байцгаана уу.  Би бүүр өөртөө эргэлзээд, бөөн бодол болоод сууж байнаа.  Яасан гэхээр багаасаа хамт тоглодог байсан хүүхэдтэйгээ би 18 настайгаасаа үерхэж байгаа.  Үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Би одоо 25 настай. 2уулаа сурч байгаа болохоор бид хоёр 3-4 жилийн дараа л хүүхэдтэй болно гэж ярилцаж байсан ч би жирэмсэн болчихлоо. Хэлэх гэхээр хэлж чадахгүй.  Хүүхдээ авхуулахгүйгээр  гаргамаар байна.  Ямар ч байсан  аав ээждээ хэлээд яаж ч загнасан бай гаргана л гэж бодож байна.   Харин найз залуудаа яаж хэлэх вэ?  Намайг орхиод явчихбал яах вэ?

Орхиод явчихбал эцэггүй  хүүхэд маань цаашид олон асуудалтай тулгарах байх гэж бодох юм. Хөөрхий ээжээсээ болоод зовох нь гэж бодоод л байж байна.  

Ер нь бүсгүйчүүдээ  жирэмсэн болсноо найз залуудаа яаж хэлж байсан бэ? Яаж ийж байгаад хүүхдээ гаргуулахыг нь зөвшөөрүүлмээр байна. Би яг яаж хэлж, зөвшөөрүүлэх вэ?