Энэ амралтын өдрүүдэд МАХН-ынхан Шударга ёсны хуралдайгаа хангайн бүсийнхний дунд зохион байгуулахаар болсон байна. Тус зөвлөлгөөн Архангай аймгийн Өгийн нуурийн хөвөөнд болохоороо онцлогтой аж. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр МАХН-ынхан социаль димократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хангайн бүсийнхэндээ сурталчилан таниулж, хэлэлцэхийн сацуу 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлэлт дүгнэлт өгөх аж. Нөгөө талаар тус намын удирдлагууд хангайн бүсийн гишүүддээ УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн үйл ажиллагаа, МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилт талаар мэдээлэл өгч тус намд өнөөгийн байдлаар тулгамдаад буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцох юм байна.

МАХН-ын зүгээс энэ удаад хангайн бүсийнхний зөвлөлгөөнийг зохион байгуулсан бол үүний дараа баруун, зүүн болон говийн бүсийн зөвлөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.