Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 22-настай оюутан эмэгтэй. зуныхаа амралтаар гэртээ хариад тэгээд интернет гэдэг орчноос бүрэн тасарч байгаад ирлээ. Тэгсэн миний нүцгэн зураг фэйсбүүкээр тархсан байх юм. Хамгийн гол нь миний фэйсбүүкээр аймшигтай санагдаж байна. Намайг бүх хүн янханаар нь дуудаж зарим нь бүүр утсаа өгөөч секс хийе энэ тэр гэж, баахан найзлах хүсэлт ирснийг хараад би олон хоног уйллаа. Би тэгээд амьдардаг газрынхаа цагдаагийн байгууллагад хандаж шалгууллаа. Хариуг нь өчигдөр сонслоо миний фэйсбүүк рүү халдсан хүнийг олж авсан тэгээд бүх учрыг оллоо намайг хүрээд ир гэж цагдаагаас дуудахаар нь очсон чинь миний хамгийн сайн найз гэгддэг оюутан ангийн охин байдаг байгаа. би үүнийг сонсоод мэл гайхсан. бид 2 нэг удаа хамт шоудаад хамт хоносон юм. Тэгэхэд бааранд бүжиглэж байхдаа ундаа, уснаас өөр юу ч уухгүй байж байгаад 2-улахнаа байхдаа согтож үзье гэж нөгөө найз маань санал болгохоор нь 2 эмэгтэй хүн яавал гэж бодоод би шууд зөвшөөрсөн буудалд орж ууж хоносон. Тэр үед хамгийн түрүүнд би тасраад унтаад өглөө л сэрсэн. Тухайн үед юу ч юм яриагүй найз маань миний зургийг авч тэгээд нууж байгаад намайг хөдөөд явангуут миний фэйст оруулсан байна. Түүнээс яагаад намайг ингэж аймаар доромжилж хэн ч биш болгож байгааг асуухад би чамд атаархаж явдаг бас найз залууд чинь хайртай та 2-ыг салгахыг хүссэн юм. Найз залуутай чинь уулзах санал тавьсан чинь чамд хайртай хуурч чадахгүй гэхээр нь өшөөгөө авч уурандаа зургийг чинь оруулсан гэлээ. Эмэгтэй хүн тэр тусмаа сайн найз байж яаж ингэж чаддаг байна аа. Би та нартаа иймэрхүү зүйлээс сэрэмжтэй байхыг хүсч, над шиг ийм тэнэг, аймшигтай байдалд орохгүй байгаасай гэсэндээ энэ захиаг бичиж байна. Найз залуу маань намайг үзэн ядаж надаас салаагүй бид 2 хамт цагдаад дээр очсон болохоор тэр бүгдийг мэдсэн болохоор миний хажууд байгаад би их баярлаж байна.