Дуунд дуртай дуучин монгол түмэндээ олон сайхан дуугаараа алдаршиж, хүндлэл хайр, талархалыг нь хүлээсэн “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн саяхан нутагруугаа явж бурхан болсон ээжийнхээ чандарыг нутгийнх нь хайрханд залж онголжээ. Тэрбээр ээжийнхээ хүслийг биелүүлж, эх орон газар шороо, уул усаа хайрлан хамгаалж явдгийнхаа тод илрэл болгож, ийнхүү ээжийнхээ чандарыг онголсон бөгөөд монгол хүн бүрийн үйлдвэл зохистой ариун үйлийг элэг нэгт ахан дүүстээ уриалга болгон үйлджээ.

   Энэ дашрамд дуулгахад дуучин Т.Дэлгэрмөрөн ээжийнхээ чандарыг онголсон тухайгаа өөрийн фесбүүк хуудсандаа “Олон аавын хөвгүүд, ээжийн охидууд ижий аавыгаа бурхан болсоны дараа нутаг усанд нь зорьж очоод, ингэж онголж, хөдөөлүүлж байгаасай” хэмээн бичээд доорхи бичлэгийг оруулжээ.