АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Номхон далайн корпусын сургагч нар Монголын цэрэг, цагдаагийн тусгай ажилтнуудад үймээн цуглааныг хэрхэн яаж дарах, аюултай зэвсэгт этгээдүүдтэй хэрхэн харилцах, буулгаж авах зэрэг онцгой сургалтуудыг явуулдаг байна.

Энэ талаархи дүрс бичлэгийг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн сургалтын танилцуулгад хавсаргаж олон нийтийн цахим сүлжээнд тавьсан бөгөөд энэ төрлийн сургалтуудыг тогтмол явуулж байгаа аж.