Эстонийн тэргүүн хатагтай Эвелин Ильвес өнгөрсөн баасан гарагт нууц амрагтайгаа гадуур гарсан бөгөөд энэ үеэр шинэхэн хосууд шиг хөтлөлцөж, үнсэлцэн сүрхий байсан ажээ. Түүний энэхүү үйлдлийг бичлэг болон гэрэл зургаар баталгаажуулсан байна. Хосуудыг ийнхүү жаргаж байхад Эстонийн төрийн тэргүүн эх орондоо албан ажлаа хийж байсан гэнэ. 

46 настай, Эстонийн тэргүүн хатагтай энэхүү үйлдлээсээ уучлалт хүссэн бөгөөд Эстонийн Ерөнхийлөгч Томас Хендрик Ильвес ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.