Улс төрийн чиглэлээр санал асуулга явуулдаг “Сант марал” сангаас улс төрчдийн чансааг тогтоох судалгаа явуулжээ. Судалгаанд УБ хот, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хоёр мянган иргэнийг хамруулсан байна. 2013 оны 04-р сарын 05-21-ны хооронд судалгааг явуулж,  “Топ 10 улс төрч”-ийг тодруулжээ.

Судалгаагаар Их хурлын гишүүн С.Ганбаатар УБ, хөдөө орон нутагт хоёуланд нь тэргүүлсэн байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын рейтинг одоо болтол буураагүй байгааг судалгаанаас харж болохоор байгаа юм.

 Харин удаах байранд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оржээ. Түүнчлэн ажлаа авсан цагаасаа хойш нийгмийн бухимдлыг бий болгож буй шатахууны үнийн хөөрөгдөл, найдваргүй хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, архины далд сурталчилгаа гээд болж бүтэхгүй бүхэнтэй тэмцсээр байгаа О.Магнай тун удахгүй Үүрэн холбооны компаниудтай хийсэн секундын тарифын гэрээн дээр дахин анхаарлаа хандуулах, нийслэл хотын таксины үйлчилгээний компаниудыг хэрэглэгчдийн тав тухыг хангах, тоолуурын заалт нь үнэн, эсэхийг нэг мөр болгохоор сэтгэл шулуудан ажиллаж байна.

арин намуудын рейтингээр АН 22.8, МАН 21.6, МАХН 10.5 хувийн санал авсан байна. Судалгаанд оролцогсдын 40.6 хувь нь одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа бага зэрэг нийцдэг гэж хариулжээ. Топ 10 улс төрчийн нэртэй танилцъя.

Улаанбаатарт                            Хөдөө орон нутагт
1. С.Ганбаатар                            1. С.Ганбаатар
2. Ц.Элбэгдорж                           2. Н.Энхбаяр   
3. Н.Энхбаяр                               3. Ц.Элбэгдорж                                   
4. О.Магнай                                4. Б.Бат-Эрдэнэ
5. Э.Бат-Үүл                                5. Н.Багабанди
6. Н.Багабанди                           6. Н.Алтанхуяг
7. С.Оюун                                   7. Ц.Нямдорж
8. Д.Тэрбишдагва                       8. Ч.Улаан
9. Н.Алтанхуяг                            9. Д.Тэрбишдагва
10. Х.Тэмүүжин                           10. Ө.Энхтүвшин