-“Бурууд нүд хурц” гэрэл зургийн уралдаан зарлаж байна-

Уралдааны удирдамж

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форумын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Бурууд нүд хурц” гэрэл зургийн уралдааныг 2014 оны 08 сарын 10-наас 2014 оны 10 дугаар сарын 31-ний  хугацаанд зарлаж байна.

Уралдааны зорилго:

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зөрчил дутагдлыг илрүүлж арилгах, төрийн хяналт дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлэх

Уралдааны ач холбогдол: 

Хууль тогтоомжийг сахин мөрдөх, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилэн сэргийлэхэд ард иргэдийн оролцоо нэмэгдэх  

Хамрах хүрээ, сэдэв :

Хүнс, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаархи хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйл ажиллагааны тухай гэрэл зураг байх

Тавигдах шаардлага:

  • Ирүүлэх гэрэл зураг нь уралдааны хүрээнд нийцсэн сэдэвтэй байх
  • Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх (Бусдын гэрэл зураг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу)
  • Гэрэл зураг нь архи, тамхи, садар самуун сурталчилсан утга, агуулгагүй байх
  • Гэрэл зураг нь тус бүр 10MB-аас ихгүй хэмжээтэй байх
  • Гэрэл зургийг уралдаан зарлагдсанаас хойш авсан байх (Photoshop зэрэг программ ашиглан эвлүүлэг хийгээгүй байх)
  • Гэрэл зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (Гар утас, сонирхогч болон мэргэжлийн аппаратаар авсан гэрэл зураг байж болно)
  • Гэрэл зургийг овог нэр, холбоо барих утасны дугаарын хамт илгээх  
  • Гэрэл зурагт авагдсан тухайн үйл баримтын хаяг, огноо тодорхой байх 
  • Хувь хүний нэр хүнд, хувийн нууцтай холбоотой хууль зөрчсөн бүтээлийг хүлээн авахгүй

Зохион байгуулалт.

Гэрэл зургийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын [email protected] хаягаар 2014 оны 10 дугаар сарын 31 өдөр хүртэл хүлээж авна.

Уралдааныг дүгнэх:

Ирсэн гэрэл зурагнуудыг МХЕГ-ын цахим хуудсанд байршуулан олон нийтийн /facebook/ сүлжээгээр хамгийн олон like, share авснаар нь шалгаруулна. Хууль тогтоомж зөрчсөн, болзошгүй эрсдэл нүүрлэсэн үйлдэл, тулгамдсан асуудлыг зөв олж харан оновчтой илэрхийлсэн, асуудал дэвшүүлсэн 3 бүтээлийг шалгаруулна. Эдгээр асуудлыг МХЕГ холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллана. 

Шагнал, урамшуулал:

Шалгарсан бүтээлийг мөнгөн шагналаар шагнана. Мөн дэмжигч хувь хүн, байгууллагуудын нэрэмжит шагнал өгнө. Шаардлага хангасан шилдэг гэрэл зургаар үзэсгэлэн гаргана. 

Зохион байгуулагч:            Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Холбоо барих:    

Утас: 261425,  Вэб сайт:  www.inspection.gov.mn, email: [email protected]