Сайн байна уу. Би нөхөр, хүүхдээсээ салсан эмэгтэй. Манай нөхрийн талд хүү охин маань байвал юугаар ч дутахгүй бас эмээдээ их хайртай болохоор аав эмээ дээрээ байх дуртай.

Тэгэхдээ би охиноо цаг минут тутам санаад байгаа болохоор их хэцүү байна. Нөхөр гэрийнхнийхээ үгэнд ордог айлын эрх хүүхэд болохоор санаагаараа над руу ганц ч удаа залгасангүй гэрийнхэн нь битгий залга гэж хэлснийг нь би мэдсэн. Гэрийнхэндээ ор хөнжлийхээ асуудлыг хүртэл ярьсан байгаан тэгэхдээ би нөхрийгөө муу хэлмээргүй байна. Айлын эрх хүүхэд надтай суугаад миний амьдралын хэв маягт тохирохгүй байсан биз. Би бол залуудаа ажиллаж сурах ёстой хүн гэж боддог гэр орны ажил аяандаа болно Одоо л сураад мэрийгээд ажиллаад байвал гэж боддог ч энэ бодол хадмынханд 1 их таалагдсангүй. Ажиллаж сурахаас илүү нөхөр хүүхэд гэр орондоо цаг зарцуул гээд уул нь хүүхэд харж өгөх хүн байгаа дээр ажиллах нь илүү юм шиг санагдсан нь миний буруу байсан бололтой. Гэрээсээ гарахдаа би ямар ч мөнгөгүй чемоданаа бариад уйлаад гарсан. Тэр үед нөхөр хэцүү байсан. Одоо жаахан мартаад тайвширч байна.

Тэгэхдээ би үе үе гэртээ гүйж очоод нөхрөө намайг аргадах боловуу гэж горидоод очдог байсан. Харин нөхөр эсрэгэээр чи явахгуймуу гээд л бас эмэгтэй хүн дагуулаад ирсэн байсан би зүв зүгээр за за гээд гарч байгаам даа. Уул нь уйлаад хамаг бодсон юмаа хэлээд гарсан бол. Уул нь бид 2 2лаа ажил хийдэг болоод л байсан цаанаасаа таарахгүй хүмүүс л байсан байх Бид 2т одоо ярьчих дурсамж ч алга харин бие биенийхээ өөг яривал нилээд урт жагсаал гарах байх.

Салсан хүн чинь эхлээд гэрээсээ гарах дургүй болчидог юм байна лээ Тэгээд хэсэг хугацааны дараагаас жаахан пиво ууж эхэлсэн. Ингээд найз нөхөдтэйгээ ууж явахдаа 1 хүнтэй танилцсан. Тэр даруухан болохоор намайг пиво уухад дургүй Би ч ер нь уудаггүй болохоор 1, 2 шил пивонд жаахан халчдаг 1,2г уугаал болчидог байсан ч тэрэнд таалагдаагүй болохоор намайг болихийг анхааруулаад одоо би пиво уухгүй байна. Би тэр хүнд өмнөх амьдралаа хэлээгүй хэлвэл тэр надаас зайгаа барих вий гэхээс би айгаад. Тэр их сайн хүн халамжтай даруухан номын талдаа хүн.

эрчүүдээс юм асуухад уулзаж байсан хүн чинь хүүхэдтэй гэж хэлвэл яаж хүлээж авах вэ?