Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.