Монголын хошин урлагийн энэ цаг үеийн лидерүүдийн нэг, Х-Түц продакшны захирал, МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуу, цахим ертөнцөд сенсаци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж нэгэн шинэ дуэлийг эхлүүлсэн юм. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгох үүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ. Тэрбээр шинэ дуэлээ үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авч, даргаагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудлаа. Энэхүү "Эх орны дуудлага" цаашид хэрхэн үргэлжилэхийг та бүхэндээ хүргэсэээр байх болно.