Би өөртөө тохиолдсон нэгэн явдлын талаар бичиж, эмэгтэйчүүддээ сэрэмжтэй байлгах үүднээс бичиж байгаа гэдгийг минь юуны түрүүнд хэлье.

Одоо нас минь залуу би гэж хүн арай л эрт муухай зүйлтэй нүүр тулсан. Аав, ээж маань хөдөө байдаг болохоор хотод оюутан болоод ирсэн чинь байх газар олддоггүй тэгээд л аавын хамаатны ах манай аав настай хүн ганцаараа байранд хэцүү байдаг юм. Танайх охиноо тэднийд суулгачих байртай болтлоо гээд л намайг хүргэж өглөө. Би ч  эхэндээ дургүй байсан ч ээж маань настай хүн зүгээрээ хоол цайг нь дөхүүлж өгчихөөд л байж бай миний охин гээд байсан болохоор зөвшөөрчихсөн. Тэгээд л ирээд хүний хамаг л ажлыг хийж, хичээл явж байлаа. Гэтэл нэг шөнө нөгөө өвөө чинь миний оронд ороод ирсэн аймаар би ч уйлаад орилсон ч хэн ч намайг дуулахав дээ ингээд л тэр өвгөнд охин насаа өгчихсөн. Хар дарсан зүүд шиг тэр өдрүүдийг өнгөрөөх аймшигтай байлаа.

Харин нэг их удалгүй гэрийнх нь маань байрны асуудал шийдэж өгч би гэж хүн сэтгэл амар байх боллоо. Гэхдээ хайртай хүндээ биш нэг муу шар сэмжилсэн өвгөнд хайран сайхан биеэ өгсөндөө одоо болтол харамсаж нэг ч удаа эрэгтэй хүнтэй үерхэж, унтаж хэвтэлгүй зугтаж явна. Одоо нас минь 26. Найзууд, ажлынхан миний яагаад хүнтэй үерхдэггүй эр хүнээс зугтах болсоныг мэдэхгүй хэрнээ хүнтэй танилц суу гадуур дотуур яв гэхийн энэ их сэтгэлийн аймшигтай шархыг би яаж арилгаж мартаж өөрийгөө чөлөөлөх вэ гэдэг аргаа ч олохгүй өөрийгөө хараан зүхэж явна. Хааяа амиа хорлох талаар ч бодож байсан. Намар болохоор энэ муухай зүйл санагдаад нүдэнд харагдаад байж суух газраа олж ядах юм. Над шиг байх газаргүй олон мянган оюутан дүү нар маань хотод орж ирж байгаа тиймээс та нартаа захих юм ганц бие болон эмээ өвөөтэй нээх их хамт байх гээд хэрэггүй. Тэр нийтийн байр энэ тэрийг хөлслөөд л хоосон ч хамаагүй хичээлээ сайн хийж сурах хэрэгтэй гэдгийг хэлэхийг ийм зүйл байдаг гэдгийг сануулах гэсэн дээ энэ захиаг бичлээ.