Би хувийн байгууллагад нэлээд нэр бүхий ажил хийдэг 30 дөхөөд яваа залуу. Нэг өдөр би ажлын шугамаар гэх үү дээ нэгэн бүсгүйтэй танилцсан юм.

Тэр бусдаас өөр айхтар царайлаг биш хэрнээ нэг л хөөрхөн. Сайхан бүсгүй гоолиг сайхан биетэй, хэлэмгий доломгоо юм шиг хэрнээ юманд их нухацтай ханддаг юм шиг санагдсан. Түүнийг харсан өдрөөс хойш би түүнд өөрийн эрхгүй татагдаж эхлээд байна. Ажлаар 7 хоногт 1 удаа ирж уулздаг. Шаардлага гарсан үед над руу ярьж лавлаж асуух зүйлсээ асуудаг. Ингээд өөрийгөө аав болсон хүний хань болсон хойноо эмэгтэй хүнд татагдаж дурлана чинээ санасангүй өдөржин тэрний царай нүдэнд харагдаж, утсаа харах болгонд түүн лүү залгамаар санагдаж санаж байгаагаа хэлмээр санагдана. Даанч би гэр бүлтэй хүн шүү дээ. Өөрийгөө энэ байдлаас яаж гаргах вэ надад туслаач буруу гэдгийг мэдэж байгаа ч түүнийг ажил дээр ирэхээр хөөрч гүйгээд л ажлын талаар юм асууж байхад нь хүртэл хацар улайгаад яг л өсвөр насандаа дурлалтай учирсан хүүхэд шиг л ааш аяг гаргаад байгаа өөрийгөө ч сүүлдээ ойлгох оо болилоо.

Ингэж байгаад тэр эмэгтэйд сэтгэлээ илчлэвэл хүний нууц амраг болохгүй л гэх байх даа. Би ч бас босгосон амьдралаа яах аа мэдэх ээ байлаа та бүхэн энэ захиаг уншаад ямар өөдгүй залуу вэ гээд хараан зүхэх л байх даа.