Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. 2014 оны турш “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” залуу багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал,“Спирт үү, спорт уу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” “Авто замчин залуучуудын спортын өдөрлөг”, “Залуусын наадам-2014”, “Монголын Залуучуудын өдөр” гээд томоохон арга хэмжээ болон, бусад үйл ажиллагаануудыг дэмжиж, залуучуудын зөв санал санаачилгыг дэмжиж хамтран ажилласан бүх байгууллагууддаа Монголын Залуучуудын Холбоо баярласан талархсанаа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд МЗХ-той хамтран, дэмжиж ажилласан ITZone, Талх чихэр ХК, НҮБ, MCScoca cola, Мобиком корпораци, Скайтел групп, Gмобайл, Кевико, АПУ ХК, Сити нэт, Teleco Mongolia,  Хан – Уул дүүргийн Түшээ дунд гол - Өргөө ОНӨААТҮГ, Төмөр трейд, Эрүүл мэндийн яам, The Asia Foundation, Сүү ХК, Гадаад харилцааны яам, Кемпински хаан палас, Мөнхийн үсэг, Everyday, Мон лаа, MR пицца, РЦНК мөн унадаг дугуйн төслийг дэмжигч байгууллагууд болон хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд залуучуудаа дэмжиж ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, дэмжин ажилладаг бөгөөд цаашид ч дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн бусад байгууллагууд ч эх орны ирээдүй болсон залуучуудаа дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.