Энэ сарын 10-ны өглөөний 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг 7-н буудлаас 17-р сургууль руу явах замд буюу 5-н буудлын урд замд Hyundai Elentra маркийн 0023 СЭҮ улсын дугаартай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албаны машин явган зорчигч 12 настай охиныг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухай хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.