Нийслэлийн өмчийн харилцааны газраас зуслангийн газар өмчлөх гэж буйтай холбогдуулан 5 байршлын газрын зургийг танилцууллаа. 

Эхний ээлжинд  Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн  Архустай, Цолмон, Цээнэ гэсэн таван аманд өмчлүүлэх юм байна

Иргэд өргөдлөө дүүргийнхээ өмч газрын харилцааны албанд өгөх аж. Ойн бүсэд, усны бүсэд газар өмчлүүлэхгүй зэрэг асуудал байгаа учраас сайн судалж байж газар өмчлөлийн асуудлыг эхлүүлэх гэнэ. 

Энэхүү зуслангийн газрыг "Гэр бүл"-ийн зориулалтаар газар өмчилсөн иргэд өмчлөхгүй гэдгийг анхааруулллаа.  Хуулиндаа ганцхан удаа газар өмчилнө гэж заасан байгаа гэдгийг иргэд санах хэрэгтэй. Энэ сардаа багтааж уг ажлыг эхлүүлэх юм байна.