Хогны уутыг талоноор тарааж байна
2014/09/10
Нийслэлийн 152 хорооны айл өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс хогны уутыг талоноор олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын батлагдсан тоогоор хүргүүлсэн байна. Хогны уутны талоноо авсан иргэд, хорооноос гадна дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авч эхэлсэн байна. Хог хаягдлын уут авах 9, 10, 11, 12-р сарын талоныг хорооны хэсгийн ахлагч нар айл өрхүүдээр тарааж байгаа ажээ.