XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна.

   Тэрбээр лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 11-12-нд буюу маргааш нөгөөдөр хоёр АСА циркт 13:00 цагаас лам хувраг, сүсэгтэн олонд бурханы шашны номлол, сургаалаа айлдах нээ. Ийнхүү манай улсад айлчлаад байгаа Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ"-ийн тухай үзүүлсэн баримтат нэвтрүүлгийг хүргэж байна.

Сүсэгтэн олон бид бүхэн шашин амьтаны тусын тухайд морилон ирж буй Богд ринбучэ-н зохиол үйлсэд даган баясч, лагшин өлмий бат орших болтугай хэмээн залбиръя.

Монгол орноо бурханы шашны ариун сургаал түгэн дэлгэрч, хүмүүн зон амар амгалан байх болтугай.