Гамбууш бүхэл насныхаа мөрөөдлийг биелүүлж, 58-тайдаа Тайландад хүйс солиулах мэс ажилбарт орсон.

Дараа нь тэрээр уул уурхайн салбарт ажилладаг гуч гаруй залуучуудын хандивласан мөнгөөр хөх хийлгэж, төгс эмэгтэй болох мөрөөдөлдөө хүрээд байгаа. Гэвч залуу насандаа ад үзэгдэж, “манин, гомо” гэх зэргээр хавчигдаж шахагдаж явсан энэ хүн төгс сайхан эмэгтэй болохын төлөө дахиад л тэмцэж эхэлсэн.  Тэрээр БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд оржээ.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 300 орчим хүмүүсийн дунд зарласан фотомоделийн шалгаруулалтад оролцож,  эцсийн шатанд шалгарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон. Энэхүү тэмцээн  Сөүл хотноо 14 хоног үргэлжилсэн бөгөөд тачаангуй төрх, хөл, биеийн ерөнхий харьцаа болон өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан байна. Шилдэг оролцогчоор шалгарсан Н.Ган-Од хатагтай гоо сайхны таван төрлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхээр шагнажээ. Ингэснээр Ганбууш “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ийн нүүр царай болж болсон. Н.Ган-Од хатагтай Солонгосын баячуудын хороолол гэгддэг Ганнам дүүрэгт амьдарч гоо сайхны мэс засал хийлгэжээ. Өнгөрсөн жил бүх шүдээ авахуулж, смайл шүд суулгуулсан Ган-Од энэ удаа нүүрнийхээ арьсыг татуулж, нүднийхээ сул унжсан зовхийг хасуулж, уруулын хэлбэрийг дахин өөрчлөж,
селикон суулгах гэх мэт хагалгаанд оржээ. Тавин найман насандаа хүйсээ солиулж, тавин ёсон насандаа хөх суулгуулсан энэ зоригтой бүсгүйг Солонгос эмч нар бүрэн өөрчилж, 60 настай ч 30 настай бүсгүйн дүрд хувиргаж чаджээ. Түүний мэс засалд эмч нар онцгой анхаарал тавьж  “60 настай эмэгтэйг 30 настай бүсгүйн дүрд хувиргасан. Энэ 60 настай эмэгтэй өмнө нь эрэгтэй хүн байсан” гэдэг мэдээлэл, Ган-Одын зураг хөрөг Солонгос эмч нарын мэргэжлийн ур чадварыг дэлхий нийтэд харуулсан хагалгаа боллоо хэмээн үзэж байгаа бөгөөд  энэ талаарх мэдээллийг Солонгосын "Wonjin beauty medical group” эмнэлэгийнхэн дэлгэж,  Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургуудыг  олон нийтэд дэлгэлээ.Хагалгааны дараа Н.Ган-Од: "Үлдсэн амьдралаа жинхэнэ эмэгтэй хүн шиг амьдрахыг хүсч байна" хэмээн Солонгосын хэвлэлийнхэнд ярьжээ.

Ган-Од өчигдөр "Royal"  телевизийн Сенсаци хөтөлбөрт оролцож ярилцлага өгөхдөө"Би үнэндээ өөрийн биенд нийтдээ 300 сая төгрөгийн хагалгаа хийлгэлээ. Энэ их мөнгөөр бараг хаус авахаар шүү. Хүйсээ солиулах гээд бүх гоо сайхны хагалгаад сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр нийтдээ ийм мөнгө зарцуулжээ. Өнгөрсөн жилээс шүдээ солиулах хагалгааг эхлүүлсэн бөгөөд энэ жил Монголдоо хийлгэж дуусна. Ингээд хүүхэд төрүүлж, байртай болж,  хүнтэй сууж сайхан амьдрах төлөвлөгөөтэй байгаа" гэв.