Надад болоод миний үеийн залууст ийм зүйл бүү тохиолдоосой гэж бодож байна. Гэхдээ надаас өөр хүнд тохиолдож байгаагүй байх аа.

Хавар их сургуулиа төгсөөд ажил амьдралын гарааагаа эхлээд л явж байгаа энгийн нэгэн ажилчин залуу. Оюутан байхдаа 2 курсээсээ нэг охинтой үерхлээ. Тэрэнд би нэлээд сайн хамаг зүйлээ болоод бие сэтгэлээ зориулж хамтдаа өрөө хөлсөлж амьдардаг байсан юм л даа. Манай ангиас хос төрлөө гээд л манай ангийнхан их ярина. Ингэж явсаар төгсөх курстээ хэд хэдэн удаа муудалцаад авлаа. Хааяадаа найз охин маань хичээлдээ явахгүй дээр бөөн шалгалт байхад чинь шоудаад алга болчихно. Тэгээд ирэхдээ уучлалтыг бол маш сайн гуйна. Би ч нэг анги болохоор нөгөөдөхээ хүмүүсийн дор оруулчихгүйхэн хичээл номыг хийж, зааж өгөн бараг би гэж хүн чирч явсаар сургуулиа хамтдаа төгссөн. Яахав дээ улсын сургууль төгсчих юм бол бидэнд хамтдаа ажиллаад цаашдаа нэг гэрт орох улс гээд л би гэж хүн их зүтгэж байлаа. Тэгтэл хүний санаанд оромгүй зүйл болсон. Түүний нөхөр гэж хүн гэнэт гарч ирсэн. Би бүүр гайхаад шоконд ороод. Тэгээд нэг өдөр над дээр ирээд манай нөхөр бид 2 суугаад удаж байсан. Би монголд их сургуулиа төгсөөд араас нь очих байсан юм. Тэгээд надад сургуулиа төгсөхөд туслах хүн хэрэгтэй болсон. Ингээд чи миний араас гүйдэг бас хичээлдээ сайн байсан болохоор би чамайг ашигласан гэж хэлээд би маргааш нөхрөө дагаад гадагшаа явах гэж байгаа гэсэн. Энэ үгийг сонсоод тэнгэр ниргэх шиг болж хэдэн өдөр архи дарс ууж яваад найзууд маань намайг ингэдэггүй хүн одоо яанаа чи амьдралаа бод гээд нэг нь намайг саяхан ажилд оруулж өглөө. Одоо надад эмэгтэй хүнд итгэл үнэндээ алга???. Бүхэл бүтэн нөхрөө яаж надаас нууж явдаг байсан байна аа. Би ч үнэндээ харгүй байсан тэгээд утсаар хүнтэй юу ярьж байгааг нь мэддэггүй байсан болохоор нууж чадсан байх.