Танай сайтын захиадлыг байнга уншдаг. Би нэг зүйлийг ганцаараа шийдэж чаддаггүй ээ. Бодоод бодоод хариулт нь бол гаргах хэрэггүй гэсэн сонголтыг өөрөө хийгээд байна. Харин амьдрал үзсэн та бүхэн минь надад харамгүй зөвлөөрэй гэж хүсье. Юу гэхлээр би одоо 2курсын оюутан. Найз залуутай байсан юм. Түүнтэй үерхээд 1 жил гаруй болж байлаа. Саяхан би жирэмсэн гэдгээ мэдлээ. Тэгээд найз залуутай хэлсэн чинь баярлах нь битгий хэл өөдөөс уурлаад наадах чинь миний хүүхэд мөн юм уу? гэсэн. Чиний хүүхэд байхгүй өөр хүний хүүхэд байхав дээ гэсэн чинь заза би аав больмооргүй одоохондоо бэлэн биш байна авахуулчих гээд гуйгаад байна. Би хэд хоног авахуулахгүй гэж их гүрийгээд түүнтэй юм ч ярихаа больсон. Гэтэл ямар ч нэмэр алга. Зүгээр л түүнийг дагаад авахуулах хэрэгтэй бололтой.