"25-р суваг" телевизийн захирал, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн редактор,   УИХ-ын гишүүн асан  З.Алтай өдгөө Швед улсад эх орноо төлөөлөн ажиллаж байгаа билээ. Харамсалтай нь түүний аав Я.Зориг өчигдөр зуурдаар таалал төгссөн байна.

Монгол Улсын гавьяат багш, Уулын спортын ууган мастер, боксын спортын мастер Р.Зориг нь боксын улсын аварга  шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж байсан бөгөөд Монгол улсын анхны спортын мастер юм.   Монголын Биеийн тамирын түүх бичсэн, чөлөөт, самбо, байт харвааг хөгжүүлэх гэж санаачилга гаргасан зэргийг үнэлж 1965 онд Монгол Улсын спортын гавьяат багш цолоор  тэмдгээр шагнасан юм.

“Бэрхшээлээс битгий шантраарай нэг юмыг зорьсон бол тэрнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй” хэмээн залуу үедээ сургадаг  байсан Я.Зоригийн гэр бүл, төрөл саданд эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай