Энэ удаагийн “Mobile news”-ээр “25 дугаар суваг” телевизийн “Making the band” хэмээх төслөөс төрөн гарсан “Mixx” хамтлагийнхантай холбогдож Залуусыг байлдан дагуулж буй “Mixx” хамтлаг тарсан уу? гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрээр монголын хамгийн анхны ардчилсан чөлөөт телевиз болох “25 дугаар суваг” телевизийн “Making the band” хэмээх төслөөс “Anеmone”, “Extacy” хамтлаг төрөн гарч, урлагийн ертөнцөд өөрсдийн орон зайгаа бий болгоод монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн олон уран бүтээлүүдийг туурвиж байгаа билээ.  Тэгвэл тус төслийн хамгийн сүүлийн хамтлаг болж монголын рок поп урлагт шинэ өнгө төрөх, шинэлэг дуугаралтаараа хүч түрэн гарч ирсэн “Mixx” хамтлагийнхан таржээ гэх мэдээлэл цацагдах болсон энэ талаар тус хамтлагийнхнаас тодруулахад

“Манай хамтлагийн 3-н эрэгтэй гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас хамтлагаасаа гарч байгаа. Мөн 1 эмэгтэй гишүүн маань гарах өргөдлөө өгөөд байна. Гэхдээ “Mixx” хамтлаг тарахгүй, хэдийгээр 2 гишүүн үлдсэн хэдий ч монголын рок поп урлагт зүрх сэтгэл, амь амьдралаа зориулж чадах авъяаслаг охид залуусыг хамтлагтаа элсүүлэн авч өөрсдийн мянга мянган сонсогч фенүүддээ шинэ шинэлэг гайхалтай уран бүтээлүүдээ хүргэсээр байх болно. Биднийг монголын рок поп урлагт хөтлөн гаргаж ирэхийн тулд  “25 дугаар суваг” телевизийн хамт олон асар их хүч хөдөлмөр, маркетенг менежмент, мөнгө төгрөг зарцуулсан. Тиймдээ ч бид 5 жилийн гэрээ байгуулж ажиллаж байгаа болохоор бидний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна” хэмээлээ.

Сонирхуулахад Б.Төгсжаргал, Х.Гүлназ нар хамтлагтаа үлдсэн байгаа бөгөөд дуу хөгжимд дуртай, өөрийн гэсэн стилл имидж, авъяас билэгтэй залуусыг “MIXX” хамтлагийн жинхэнэ гишүүн болж монголын рок поп урлагт өөрийн түүхийг алтан үсгээр бичин үлдээх ховорхон боломж нээлттэй байгаа гэдгийг дуулгаж байгаа юм.