Би өөрийн толгойгүй хүн биш шүү. Яахав энэ сайтын буланг уншдаг зарим хүмүүст чин сэтгэлээсээ зөвлөсөн байдаг болохоор надад бусдын адил сэтгэлээсээ хариу хэлээсэй гэж хүссэн дээ бичиж буйгаа нуугаад яахав. 3 сарын өмнө би нэгэн эмэгтэйд дурласан. одоо өөрийн гэсэн тогтсон амьдралтай үр хүүхэдтэй. Надаас 4 насаар дүү эмэгтэй л дээ. Тэр эмэгтэй ажил хэргийн шугамаар надтай харилцаатай байдаг юм. харин Намайг өөрт нь татагдаад байгааг 1 сарын гаруйн өмнө мэдчихсэн. Тэр бас л гэр бүлтэй гэхдээ тэр одоо бол ганцаараа салсан юм байна. Тэгээд би  уулзах хүсэлт тавьсан ч надтай уулзсан. Харин надад би адилхан эмэгтэйг хуурч чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш би холбоо барих гээд чадах аа больсон. Өөрийнхөө өмнөөс өөр хүн явуулдаг болсон. Тэр хүний зөв. Харин би түүнийг мартаж чадахгүй юм үргэлж л бодогдоод байна. Эхнэрийгээ өөр эмэгтэйг бодож байгааг мэдчих вий дээ гэж бодох боллоо. Хэд хоног өөрийгөө хүчлээд ч нэмэр алга. Би буруу зүйл хийж байгаагаа мэдэж байна аа. Уг нь уулзаж дотно харилцаа энэ тэр тогтоогоогүй ээ. Бараг эхнэртээ ингэж дурлаж байснаа санахгүй юм.