Найруулагч Н.Наранбаатар шинэ уран бүтээл "Сүүлчийн шөнө" уран сайхны кино тун удахгүй үзэгчдэд хүрнэ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол тус кино хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд  удаан оршиж байдгийг өгүүлэх юм байна.

Киноны голд дүрдТөрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тогложээ.

Жүжигчин О.Дөлгөөн тус кинонд бүрэн нүцгэлсэн байна. Ээж болоод удаагүй байгаа жүжигчин бүсгүй өнгөрсөн зунаас эхлэн уран бүтээлдээ эргэн орсон билээ.