Нэг хэсэг дуучин Лэйди Гага этгээд үйлдэл болон хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг байсан бол түүний шинэ орон зайг залуу дуучин Майли Сайрус эзлэх болсон билээ.

Хамгийн их үзэн ядагчтай алдартан хэмээх санал асуулгыг тэргүүлэгчдийн нэг тэрбээр саяхан болсон нэгэн тоглолтын үеэр мөн л этгээд сонин авир гаргажээ. Тэрээр дуулж байхдаа үзэгчдэд ойртон өөрийн биеэ илүүлэн таалж байсан аж. Энэ харин түүнд нэлээд таалагдсан бололтой .