30 настай эмэгтэй. Би нууц амрагийн асуудлыг нэг их хүлээн зөвшөөрдөггүй байлаа.

Тэгсэн одоогоос 1жилийн өмнө ажлаа хийж явахдаа өөрөөс 3 ах хүнтэй танилцсан юм. Тэгээд ажлын талаар уулзаж хуралддаг байв оо. Төслөө хурдан өгчих болчихоод хонон өнжин хийх болоод тэр хүнтэй хонолоо. Гэтэл тэр өдөр амрах гээд хэсэг буу халаад элдэв зүйлийг ярилцсан юм. Нөгөө ах чи гэр бүлтэй би ч тэр гэр бүлтэй чи надад их таалагддаг гээд л эхэлсэн дээ. Миний нөхөр надаас нэлээд насаар дүү. Харин ах хүнтэй ямар бол гээд л бараг түүнийг хүлээн зөвшөөрч өнөөг хүртэл уулзаж учирч дотно болоод сэтгэлийн харилцаатай байдаг болсон. Харин сүүлийн үед би түүнд бүүр хайртай болоод байна. Үргэлж л түүнтэй хамт баймаар, өглөө өдөр шөнөгүй дэргэдээ байлгамаар байна. Ах хүний сэтгэл, нөмөр нөөлөг гэж арай өөр байдаг юм байна гэдгийг мэдэрчихсэн болохооор нөхрөөсөө хөндийрөөд байна гэж бодох боллоо.